Зурсан тавилгаа шууд үйлдвэрлэ
Шкаф, гал тогоогоо SketchUp дээр зурахад CNC програм, зүсэлт, түүвэрлэлт, үнийн санал нэг товчоор гарна.
Хэмжээгээ сонгоход шкаф өөрөө зурагдана
Өргөн, өндөр, тавиур, хаалга, хуваалт — цонхонд сонгоно. Нугас, тавиурын тулгуур, 3-in-1 холбогч компанийн стандартаар (System 32) байрлана.
Тавилга үйлдвэрийн хавтан болж задарна
Хэсэг бүрийн зүсэх хэмжээ, кромк, CNC нүх — 35 мм нугас, шкант, тулгуур — алдаагүй, гараар зурахгүй.
Хамгийн бага хаягдалтай хуудаслалт
Хэсгүүдийг хөрөөний хуудсан дээр автоматаар байрлуулж, материал бүрээс хэдэн хуудас авахыг тооцно. Үлдэгдлийг ч харуулна.
Хэсэг бүрт шошго наагдана
Хөрөөний дараа хэсэг бүр өөрийн шошготой: аль шүүгээний ямар хэсэг, өнгө, хэмжээ, аль ирмэгт кромк наах. Цехэд утсаар QR уншуулахад хэсэг хаана суух, шүүгээг хэрхэн угсрахыг 3D-ээр харуулна.
KDT, DXF, хөрөө, үнийн санал
CNC машинд шууд уншигдах файл, материал бүрийн хөрөөний жагсаалт, хэвлэх шошго, материалын захиалга, харилцагчид өгөх үнийн санал — нэг товчоор.